Одоо тоглож байгаа
|
Дархан өртөө хэзээ нүхэн гарцтай болох вэ?
Үзсэн : 103
|
Сэлэнгэ аймгаас Замын үүд хүртэл 1100 км төмөр зам байдаг. Зам дагаад хөгжил гэдэгчлэн одоо төмөр замыг даган суурьшлын бүсүүд бий болжээ. Гэсэн ч хэрэгцээ шаардлага байсаар байхад гарам гарцны асуудал шийдэгдэхгүй байгаагаас сүүлийн 2 жилийн дотор 33 хүн галт тэргэнд дайруулж амь насаа алдан, 29 хүн зэрэмдэг болсон гэсэн тоон баримт байна.
Харин он гарсаар 2 ч хүн амиа алдаж, 2 хүн эрхтэн дутуу болсон тухай албаныхан мэдээлж байгаа юм. Өнгөрсөн онд, дархан уул аймагт нэг айлын 2 ч хүүхэд галт тэргэнд дайруулж, нэг нь амиа алдаж, нөгөө нь баруун гараа тасдуулсан эмгэнэлт хэрэг гарсан нь гарам гарцны асуудлыг олны анхааралд авчирсан. Гэсэн ч УИХ, ЗГ-аас тодорхой хөрөнгө мөнгийг нь төсөвлөж ээлж дараатайгаар, зохион байгуулалттайгаар гарам гарцыг барьж эхлэхгүй байна. Гарам гарцны асуудлыг тухайн орон нутаг хариуцна гэж холбогдох дүрэм журмандаа заасан байдаг бөгөөд орон нутаг хийх гэхээр төсөв мөнгө нь хүрэлцдэггүйн зовлон байдгийг удирдлагууд нь учирлаж байгаа юм. Монгол улс дайны жилүүдэд ч ийм олон иргэнийхээ амь насыг алдаж байгаагүй түүхтэй...
|